-
tcp_server.go
,tcp_client.go
програмуудыг өргөтгөн дотоод сүлжээний хялбар чаатын програм бичээрэй. Дараа нь програмыг сайжруулан олон хүн зэрэг чаатлах боломжтой болгон өөрчлөөрэй. -
Цаг агаар мэдээлэх веб үйлчилгээг ашиглан цаг агаарын мэдээ харуулах програм бичээрэй. Жишээ нь, Улаанбаатар хотын цаг агаар харах бол http://www.google.com/ig/api?weather=ulaanbaatar хүсэлтийг илгээнэ. Хариу нь XML бүтэцтэй байх бөгөөд эндээс шаардлагатай мэдээллүүдийг боловсруулж харуулах хэрэгтэй.
-
Хөрөнгийн биржийн сайтаас 10 минут тутамд мэдээлэл шинэчилэн харуулах програм бичээрэй.
-
9999 порт дээр ажилладаг дараах үүрэг бүхий веб програм бичээрэй:
a) http://localhost:9999/hello/Name гэж хүсэлт илгээхэд “hello Name” гэж хариулна. Үүнд
Name
хэсэг нь өөрчлөгдөнөb) http://localhost:9999/shouthello/Name гэж хүсэлт илгээхэд “hello NAME“ гэж хариулна. Ө.х нэрийг томоор бичиж хариулна.
-
Дараах командуудыг дэмжин ажиллах хялбар FTP сервер програм бичээрэй.
dir
- сервер дээрх файл, хавтасын жагсаалт харахget <алсын файл>
- серверээс заасан файлыг татахput <локаль файл>
- сервер рүү заасан файлыг хуулах
-
Ажилтнуудын ирц бүртгэх вэб програм зохиогоорой. Дэлгэцийн дүрслэл дараах байдалтай харагдана. Ажилтнуудын нэрс бүхий товчлуур дээр дарахад ирцийг (нэр, цаг минут) серверээр дамжуулан өгөгдлийн сан уруу бүртгэнэ. Ингэхдээ ажилтан ирсэн төлөвтэй үед дарвал гарсан төлөвт, гарсан бол ирсэн төлөвт солино. (Жич: өгөгдлийн сантай ажиллах бүлэгт үзсэн жишээг ашиглаж болно)
-
Дээрх файл серверийн програмыг нэг файлыг олон хувааж олон сувгаар (сүлжээгээр) зэрэг дамжуулах чадвартай болгон сайжруулаарай.
-
Монгол банкны сайтаас цаг тутамд ханшийн мэдээлэл татаж харуулах програм бичээрэй.
-
Зурган өгөгдлийг олон жижиг хэсгүүдэд хуваан клиент руу зэрэг дамжуулах чадвартай сервер програм зохиогоорой.
-
Bitly, gog.gl гэх мэт урт интернэт хаягийг товчхон болгодог интернэтийн сайтууд байдаг. Үүнтэй төстэй URL товчлох хялбар вэб сервер үүсгээрэй.