Skip to content

Latest commit

 

History

History
74 lines (39 loc) · 6.67 KB

self.md

File metadata and controls

74 lines (39 loc) · 6.67 KB

Бие дааж хийх дасгал

  1. Компютерт "hello" програмыг бичиж оруулаад хөрвүүлээд, дараа нь ажиллуулаарай. Эх кодоо бичихдээ өөрийн дуртай текст засварлагчийг ашиглаарай.

  2. "HELLO" блокыг хэвлэх програм зохио; нэг үсэг нь 7 тэмдэгтийн өндөр, 5 тэмдэгтийн өргөнтэй байна.

  3. Дараах зургийг хэвлэх програм бичээрэй.

        ___   _____ ______________     ___    ____  ______
       /   | / ___// ____/  _/  _/    /   |  / __ \/_  __/
      / /| | \__ \/ /    / / / /     / /| | / /_/ / / /
     / ___ |___/ / /____/ /_/ /     / ___ |/ _, _/ / /
    /_/  |_/____/\____/___/___/    /_/  |_/_/ |_| /_/
  4. 1-10 хүртэлх тооны үржүүлэхийн хүснэгт хэвлэж харуулах програм бичээрэй.

  5. Тэгш өнцөгтийн талууд өгөгдсөн бол талбай, переметрийг тооцох програм бичээрэй.

  6. Тэгш өнцөгт гурвалжны катетууд өгөгдсөн бол гипотенузыг олох програм бичээрэй.

  7. Өгөгдсөн 3 тооны хамгийн ихийг нь олох програм бичээрэй.

  8. Өгөгдсөн мөнгөн дүн дээр 8% татвар нэмсэн дүнг харуулах програм бичээрэй.

  9. Цаг, минут, секунд гэсэн гурван тоо өгөгдсөн бол нийт хэдэн секунд болохыг тооцоолох програм бичээрэй.

  10. Өгсөн тоог полиндром эсэхийг шалгах рекурсив функц бичээрэй. Функцийг турших програм бичээрэй.

  11. Өгөгдсөн бүхэл тоонуудын хамгийн багыг олох min(int n, …), хамгийн ихийг олох max(int n, …) функцүүд бич. Функцүүдийг турших програм бич.

  12. Өгөгдсөн тэмдэгт мөрийн тэмдэгт бүрийн кодыг нэмж тухайн тэмдэгт мөрийн хэш кодыг тооцоолох функц бич.

  13. Текст дэх үгийг тоолох функц бич. Уг функцийг турших програм бич.

  14. Өгсөн тооны цифрүүдийн нийлбэрийг олох програм бичээрэй.

  15. 3 оронтой тооноос түүний цифрүүдийн нийлбэрийг хасжээ. Гарсан тоон дээр мөн тийм үйлдлийг давтан хийнэ. Хэчнээн алхамын дараа 0 гарахыг тооцоолох програм бичээрэй.

  16. 2 оронтой тоонуудыг залгаж бичихэд тэдний үржвэрт хуваагддаг 4 оронтой тоо гарчээ. Эдгээр тоонуудыг олох програм бичээрэй.

  17. Баруун, зүүн талаасаа адилхан уншигдах тоог палиндром тоо гэдэг. Жишээ нь, 121, 777. Өгсөн тоог палиндром эсэхийг шалгах програм бич.

  18. Хэрэв тоо өөрөөсөө ялгаатай бүх хуваагчийнхаа нийлбэртэй тэнцүү байвал түүнийг төгс тоо гэнэ. Жишээ нь, 1+2+3=6. Өгөгдсөн тоо төгс тоо мөн эсэхийг шалгах програм бичээрэй.

  19. 1 ба өөрөөсөө өөр хуваагчгүй тоог анхны тоо гэнэ. Жишээ нь, 2, 3, 7, 11. Өгсөн тоо анхны тоо эсэхийг шалгах програм бич.

  20. Өгсөн нэг байт, бүхэл тооны бага 4, ахлах 4 битийн утгыг хооронд нь солих програм бичээрэй.

  21. Волейволын тэмцээнийг талбайд 2 хажуугийн шүүгч, 1 ерөнхий шүүгч шүүж байв. 2 хажуугийн шүүгчийн санал зөрсөн үед ерөнхий шүүгчийн шийдвэрээр дүгнэнэ. Санал нийлсэн үед 2 шүүгчийн саналаар дүгнэнэ. Шүүгчдийн саналыг нэгтгэж дүнг гаргах (зөвшөөрсөн-1, зөвшөөрөөгүй-0) програм бич.( &&, || үйлдлүүдийг ашиглана).

  22. Өгөгдсөн тоон үнэлгээнд харгалзах үсгэн үнэлгээг олох програм бичээрэй. F (0-60), D (61-70), C (71-80), B (81-90), A (91-100)

  23. Өмнөх програм дээр онооны сүүлийн цифрээс хамаараад +, - тэмдэг залгадаг болгон өөрчлөөрэй. Сүүлийн цифр 1-3 бол -, 8-0 бол + тэмдэг үсгэн үнэлгээн дээр залгана. 4-7 бол тэмдэг залгахгүй. Жишээ нь, 81=B-, 94=A, 68=D+. F бол F байна. F+ эсвэл F- гэж байхгүй.

  24. Давтах заавраар өгөгдсөн A тоог K зэрэгт дэвшүүлэх програм бичээрэй.

  25. Өгсөн 2 тооны хамгийн их ерөнхий хуваагч, хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох програм бичээрэй.

  26. S= нийлбэрийг бодох програм бичээрэй.

  27. -ийг бодож олох програм бичээрэй.

  28. 1,2,3,5,10,25,50,100-тын бүхэл төгрөгөөр К төгрөгийг задалж болох хувилбаруудыг тооцох програм бичээрэй.

  29. Зарим натурал тоог сөрөг биш бүхэл тоонуудын кубуудын нийлбэрт задалж болдог. Жишээ нь, $$9=2^3+1^3$$, $$27=3^3+0^3$$. Эхний К ширхэг ийм тоонуудыг олох програм бич.

  30. Натурал тооны цифрүүдийг нийт цифрийн тоогоор зэрэг дэвшүүлээд нэмэхэд гарах тоо нь уг тоотой тэнцүү бол Амстронгийн тоо гэнэ. Жишээ нь, $$153=1^3+5^3+3^3$$. Хоёр, гурав, дөрвөн оронтой бүх Амстронгийн тоог олох програм бичээрэй.

  31. 1...N хүртэлх бүхэл тоонуудыг цувуулан бичээд гарсан цифрэн дарааллын M-р байран дахь цифрийг олох програм бичээрэй.